CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Яао Мин өсвөрийн сагсан бөмбөгийн тамирчид бэлтгэж байна

08-05-2019 10:53

 Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ хуучин тоглогч Яао Мин өөрийн нэрэмжит сангийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний Яао сан 2012 оноос Хятадын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн улирлын тоглолтуудыг зохион байгуулж, энэ спортын талаар мэдээлэл танилцуулга хүргэсээр иржээ.
Энэ ажлын гол зорилго нь хятад хүүхдүүдийг сагсан бөмбөгт дуртай болоход нь түлхэц үзүүлэх явдал юм.
"Манай сагсан бөмбөгийн хөтөлбөрт хамрагддаг хүүхдүүдийн зарим нь мэргэжлийн спортын сургуулиудад сонгогдож, элссэн. Манай хөтөлбөр нь Хятад даяар өргөн хүрээний сургуулиудыг хамарч байгаа тул зарим тоглогчид сагсан бөмбөгт авьяасаа илүү нээн харуулна гэдэгт эргэлзэхгүй байна" гэж Яо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ.
"Би авъяаслаг тоглогчдыг сонгохоор ирсэн спортын сургууль, сагсан бөмбөгийн клубыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ манай сагсан бөмбөгийн хөтөлбөр нь хүүхдүүдийн хичээлээс гадуурх үйл ажиллагааг баяжуулж, сагсан бөмбөг сонирхох сэдэл төрүүлж, спортод дуртай болоход нь тусална гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй" гэж NBA-ийн бүх оддын багт нэрлэгдэж байсан Яао нэмж хэлсэн юм.
2008 онд байгуулагдсан Яао сан нь спорт, боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг буяны байгууллага юм. Хятад улсын хөдөө орон нутагт биеийн тамирын боловсролыг хөгжүүлэх зорилгоор "Yao Foundation Charity Tour" -аар дамжуулан сангийн үйл ажиллагаагаа санхүүжилдэг байна.
Сагсан бөмбөгийн улирал нэртэй Яао сангаас 2012 онд эхлүүлсэн ажил нь  нийгмийн халамжийн хөтөлбөр юм. Гурван сарын хугацаанд тус сан Хятадын 25 мужийн 500 гаруй сургуульд сайн дурын ажилтнуудыг сагсан бөмбөг, биеийн тамирын хичээл заахаар илгээдэг аж. Түүнчлэн Яао сан нь сагсан бөмбөг болон бусад спортын хэрэгслийг сургуулиудад хандивладаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ