CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Кока колагийн төв удирдлага Шанхайг сонгов

08-02-2019 14:20

 Swire Coca-Cola компани нь Хятад улсад хэрэгжүүлэх дэлхийн стратеги төлөвлөгөөндөө илүү анхаарлаа хандуулан ажиллаж, компанийн Хятад дахь удирдлагын төв байраа Хонконгоос нүүлгэн Шанхайн хотын Пудун дүүрэг рүү шилжүүлэхээр болсон гэдгээ мэдэгджээ.
Энэ ажлын хүрээнд тус компани лхагва гарагт шинэ удирдах газар байрших орон нутгийн удирдлагуудтай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичигт дурдсанаар, Пудуны шинэ бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Хятад дахь төв байраа нүүлгэн шилжүүлэх юм. Coca-Cola компанийн дэлхийн хамгийн том салбарын нэг болох Swire Coca-Cola нь Хятадын эх газар, Тайвань, Хонконг, Шанхай хот болон 11 мужийн дэвсгэрт Кока-Кола компанийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, борлуулах, түгээх онцгой эрхийг эзэмшдэг байна. 2018 онд "Swire Coca-Cola" компанийн жилийн борлуулалт өсөлттэй гарсан бөгөөд 1,6 тэрбум ширхэг хийжүүлсэн ундаа борлуулсан гэсэн тооцоо гарсан юм. 2019 оны эхний хагасын байдлаар Шанхай хотын Пудун дүүрэг 4,22 тэрбум ам.долларын гадаад хөрөнгө оруулалтыг бүс нутагтаа татан авчирсан нь жилээс жилд 4,1 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн өнгөрсөн онд Apple , спорт барааны Decathlon зэрэг үндэстэн дамнасан 11 корпорацийн удирдах газар тус бүс нутагт нээгдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр