CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхай, Бээжин шилдэг 40 хотын жагсаалтад багтжээ

08-02-2019 14:23

Шилдэг оюутантай хотуудын жагсаалтыг гаргадаг QS фирмийн явуулсан санал асуулгаар Бээжин, Шанхай хотууд нь дэлхийн шилдэг 40 хотын тоонд нэрлэгджээ. QS фирмнь дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудын чансааг гаргадаг олон улсын судалгааны байгууллага юм.
Дэлхийн оюутны шилдэг 120 хотын жагсаалтад тулгуурлан мэдээллийг хооронд нь харьцуулан шилдэг 40 хотын жагсаалтыг гаргасан байна. Боловсролын зөвлөгөөний QS фирм нь улс орнуудын их сургуулийн тоо, сургалтын чанар, сургуулийн боловсон хүчний чадвар, иргэдийн амьжиргааны түвшин, хотын хүн амын нягтаршил, оюутнуудын чадамжинд  тулгуурлан хотуудын эрэмбэ чансааг гаргадаг юм. Энэ жил Английн Лондон хот дэлхийн хамгийн сайн оюутны хот гэсэн статусаа хадгалсан бол Японы Токио хоёрдугаарт бичигдэж, Австралийн Мельбурн хот гуравдугаар байрт жагсчээ. Харин Бээжин хот 32 дугаар байрт орсон бол Шанхай хот яг үүний араас буюу 33 дугаарт тус тус бичигджээ. Түүнчлэн Наньжин 99 дүгээрт орж, Үхань 105 дугаарт дэлхийн эрэмбээр оржээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ