CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шиньжянд хоёр сая орчим хүн ядуурлаас гарчээ

08-02-2019 14:30

2014 оноос 2018 онд хэрэгжүүлсэн ядуурлыг буруулах хөтөлбөрийн үр дүнд Хятадын баруун хойд нутгийн Шиньжя Уйгарын өөртөө засах орны 2,31 сая хүн ядуурлаас гарсан гэж орон нутгийн удирдлагууд мэдээллээ.
2013 онд 19,5 хувьтай ядуурлын түвшин 2018 онд 6,1 хувь хүртэл буурсан. Шиньжяны хөдөө аж ахуйн бүс нутгийн нэгж иргэний орлого 1978 онд 119 юань байсан бол 2018 онд 11975 болж өссөн тухай Шиньжян Уйгурын өөртөө засах орны дарга Шохрат Закир Бээжин хотноо хийсэн хэвлэлийн бага хурал дээр өнгөрсөн мягмар гарагт мэдэгдэв.
Шиньжяны ядуурлах буруулах зорилгоор өнгөрсөн онд 33,4 тэрбум юань төсөвлөсөнөөс 85,5 хувийг нь Хотан, Кашгар, Аксу, Кызылсу киргизийн өөртөө засах тойрог гэсэн өмнөд Шиньжяны дөрвөн тойрогт зарцуулжээ.  Эдгээр нутаг нь Хятадын хамгийн том, шигдэмхий элсээр дэлхийд тэргүүлдэг Такла-Маканы цөлтэй хилэлдэг юм. Тус тойргуудад амьдардаг иргэд олон жилийн турш цаг агаарын эрс тэс орчин нөхцлөөс гадна ядууралд нэрвэгдэж байгаа юм.
2020 онд гэхэд ядуурлаас бүрэн гарах төлөвлөгөөний дагуу буурай тосгонуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр