CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Жоом шиг хэлбэртэй робот бүтээжээ

08-02-2019 14:18

 Хятад, Америкийн эрдэмтэд хамтран жоом шиг хэлбэртэй, зөөлөн  биетэй, хурдан хөдөлгөөнтэй робот зохион бүтээжээ.
Энэ робот маш хурдан хөдөлгөөнтэйгээс гадна нас биед хүрсэн хүний гишгэлтийг хэвийн даах тэсвэртэй аж. Чинхуа их сургууль, Бэйханы их сургууль, UC Berkeley-ийн судлаачид жоомны хөдөлгөөнийг сайтар судалж, ажигласны дараа роботыг зохион бүтээсэн бөгөөд иймэрхүү зальтай шавьжнууд хатуу ан цавыг хэрхэн яаж даван туулж, хүнд ачааг тэсвэрлэж буйг энэхүү бүтээлдээ тусган робот болгон бүтээжээ. 10 миллиметр урттай робот нь жоом шиг эргэлддэг, уян хатан материалаар хийгдсэн. Түүний харьцангуй хурдан зүтгүүр, хүч чадал нь олон гүйдэг амьтадтай адил хөдөлгөөн хийх үед шилжилтийн хэлбэрийн өөрчлөлтийг өгдөг том далайцын чичирхийлэл бүхий муруй пиезоэлектрик бүтэцтэй холбоотой юм. Жоомон робот нь өөрийн жингээс зургаа дахин их ачааг зөөж чаддаг бөгөөд насанд хүрсэн хүний хөлний жинг тэсвэрлэж чаддаг. Энэ робот нь уян хатан материалаар хийгдсэн нь үүний өвөрмөц онцлог ба ихэнх роботууд нь хатуу хэсгүүдээс бүрддэг учир хөдөлгөөний хувьд хязгаарлагдмал, уян хатан биш байдаг. Жоом роботыг хүрээлэн буй орчны судалгаа, үзлэг, гамшгаас хамгаалах зэрэг ажиллагаанд ашиглах боломжтой гэж судлаачид үзэж байна. Уян хатан, бат бөх, удаан эдэлгээтэй роботууд нь эрэн хайх, аврах ажилд давуу талтай. Учир нь нохой, аврагч ажилтан зэрэг нь онцгой байдлын тусламжийн үед хэтэрхий жижиг нүх зэрэг рүү орж чадахгүйгээс гадна хэт аюултай байж болох газар руу орох боломжгүй байдаг. Тэгвэл энэ робот нь газар хөдлөлтийн гамшгийн үед нурангин доор чөлөөтэй нэвтэрч эрэн хайх ажлыг явуулахад тун тохиромжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр