CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд зиндааны 12-р зөвшилцөл болов

08-01-2019 15:44

 Синьхуа агентлагийн мэдээ: 7-р сарын 30-31-ний өдрүүдэд ХКН-ны төв хорооны УТТ-ны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны иж бүрэн хэлэлцээний Хятадын талын төлөөлөгчдийн ахлагч Лю Хэ болон Америкийн худалдааны төлөөлөгч Лайтхайзер, Сангийн сайд Мнучин нар Шанхайд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны дээд зиндааны 12-р зөвшилцөлд оролцов. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын Осака дахь уулзалтын чухал хамтын ойлголтын дагуу эдийн засаг, худалдааны салбарын хамтын анхаарал тавьж буй томоохон асуудлуудаар үнэнч, үр дүнтэй, бүтэмжтэй ярилцав. Хоёр тал мөн Хятадын тал дотоодын хэрэглээний шаардлагаар Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортоо нэмэгдүүлэх болон Америкийн тал худалдан авалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх зэрэг талаар ярилцлаа.

Хоёр талын дараагийн ээлжийн зөвшилцөл 9-р сард Америкт зохиогдоно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр