CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хориотой хотод алтан загасны үзэсгэлэн нээгдэв

08-01-2019 11:20

Бээжин хот дахь Хориотой хотод алтан загасны үзэсгэлэн мягмар гарагт нээлтээ хийлээ.
  Энэхүү үзэсгэлэнд Бээжин, Шанхай, Тяньжин, Вухан зэрэг газруудаас авчирсан маш ховор 42 төрөл зүйлийн 200 гаруй алтан загасыг хүрэлцэн ирсэн олонд дэлгэн харуулж байна. Хориотой хотыг үзэж сонирхон түүх соёлын талаар мэдээлэл авахын зэрэгцээ амьд амьтад ч үзэсгэлэнтэй сайхан гэдгийг ойлгуулах нь энэ арга хэмжээний гол зорилго аж. Алтан загас гэдэг нь хятадаар “Жин юй” гэж дуудагдах бөгөөд энэ нь алт, ногоон хаш гэсэн үгтэй адил дуудлагатай юм. Алтан загасыг Хятадын уран зураг, дотоод тохижилтод ихээр хэрэглэдэг ба энэ амьтан нь сайн сайхан амьдралыг илтгэдэг хэмээн хятад хүмүүс ихээхэн бэлэгшээдэг. Хориотой хот нь алтан загастай холбоотой урт удаан түүхтэй бөгөөд уг байгууламжийн дээд хэсэгт нийт 279 төрөл зүйлийн алтан загас байдаг. Алтан загасны үзэсгэлэн Хориотой хотод наймдугаар сарын 11 хүртэл үргэжилнэ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр