CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цэргийн төв зөвлөл шинээр генерал цол олгох ёслол хийв

08-01-2019 12:41

 Энэ долдугаар сарын 31-нд, Цэргийн төв зөвлөлийн генерал цолонд дэвшүүлэх ёслол Бээжингийн “Найм нэг” байранд ёслол төгөлдөр болжээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин цол дэвшин генерал бологсдод өөрийн биеэр гэрчилгээг нь гардуулав.
Шинэ генералууд Цэргийн төв зөвлөлийн тоног төхөөрөмжийн хөгжлийн газрын дарга Ли Шанфу, Өмнөд хэсгийн командлагч Юань Юбай, Баруун хэсгийн улс төрийн зөвлөлийн гишүүн Ү Шэжөү,  хойд хэсгийн улс төрийн зөвлөлийн гишүүн Фань Шяожүн, дунд хэсгийн улс төрийн зөвлөлийн гишүүн Жү Шэнлин, тэнгисийн цэргийн командлагч Шэн Жинлун, тэнгисийн цэргийн улс төрийн зөвлөлийн гишүүн Тай Шэншан, агаарын хүчний командлагч Дин Лайхан, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн захирал Жэн Хэ, Зэвсэгт хүчний улс төрийн зөвлөлийн гишүүн Ан Жаочинг нар байлаа. Тус ёслол төв ихэмсэг цэргийн дуугаар өндөрлөв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр