CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдийн соёлын өвийн үзэсгэлэн Бээжинд

08-01-2019 15:33

Энэ жилийн 12-р сард Бээжин хотын Хааны ордон музейд Түвдийн соёлын өвийн томоохон үзэсгэлэнг зохион байгуулах юм.
Хааны ордон музейн өв соёлыг хадгалагч Ван Сюйдуны хэлснээр гурван сар үргэлжлэх үзэсгэлэнгийн үеэр Түвдийн соёлын 200 гаруй эд өлгийн зүйлсийг дэлгэнэ гэж China Daily сонинд мэдээлжээ. Ван Сюйдун “Эдгээр эртний эд өлгийн зүйлс нь Төв Засгийн Газар болоод Түвдийн түүхэн бат бэх холбоог хөдөлбөргүйгээр батлахын зэрэгцээ энэ үзэсгэлэнг зохион байгуулснаар Түвд болоод бусад бүс нутгийн харилцаа холбоог хөгжүүлэхэд нэн тустай юм” гэж онцлон өгүүлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ