CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Эдийн засгийн ажлаар намын бус төлөөлөгчдийн саналыг сонсов

07-31-2019 10:34

7-р сарын 29-ны өдөр ХКН-ын Төв хороо намын бус хүмүүсийн хурлыг хуралдуулж, эдийн засгийн эхний хагас жилийн байдлыг ярилцаж, сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын талаар бусад нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын Үйлдвэрчний холбооны тэргүүлэгчид болон намын бус төлөөлөгчдийн санал, зөвлөгөөг сонсов. ХКН-ны Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурыг хөтөлж, чухал илтгэл хийлээ. Ши Жиньпин: Итгэлээ бэхжүүлж, сэтгэлээ төвлөрүүлэн, дотоод, гадаадын нөхцөл байдлыг судлан, тогтвортойгоор хөгжихийг батлан, эдийн засгийн эрүүл хөгжлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Эдийн засгийн ажлын сорилт болон асуудлыг ойлгохын зэрэгцээ манай улсын эдийн засгийн урт хугацааны хөгжлийн чиг хандлага сайн байгааг ойлгон, бүтцийн өөрчлөлтийг гуйвшгүй хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгож, эдийн засгийн чансаатай хөгжлийг эрчимжүүлэх хэрэгтэй гэв.

ХКН-ын Төв хорооны УТТ-ны байнгын гишүүн Ли Кэчян, Ван Ян, Ван Хүнин, Хань Жэн нар хуралд оролцож, Ли Кэчян эхний хагас жилийн эдийн засгийн ажлыг тайлагнаж, ХКН-ын төв хорооны сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлын талаарх төлөвлөгөөг тайлбарлав.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ