CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Чин гүрний түшмэлийн ажлын тайлан олдов

07-31-2019 13:05

Шаньси мужийн нутаг дэвсгэрээс Чин гүрний үеийн түшмэлийн ажлын тайлан олдсон тухай энэ даваа гаригт орон нутгийн музейн захиргаанаас мэдээлжээ.
Pingyao supervision cultural museum of China-гийнхны мэдээлснээр энэ тайланг Пин-яо тосгоны Дуаньцунь сууринд 1748 онд төрсөн Жан Зюдин бичсэн байна. Тайланд бичсэнээр Жан Зюдин бээр 1789 онд эзэн хааны зарлигаар Гүйжоу мужид бие төлөөлөгчөөр тохоон томилогджээ. Чингээд албан үүрэг, ахуй амьдралынхаа тухай, нутгийн иргэдэд төрийн хууль цаазыг сар бүр таниулан сурталдаж явсан тухай, өөрийн үйл хэрэг, өдөр тутмын зардал болоод нутгийн түшмэдийг хэрхэн хянаж, гэмт хэргийг илрүүлэн шийтгэж байсан талаар дэлгэрүүлэн бичжээ. Тус хотын мэргэжилтэн Дуань Зымин “Хэдийгээр Жан Зюдин багашаархан тушаалтай түшмэл байсан ч ийн дэлгэрэнгүй тайлан бичиж үлдээсэн нь түүний нямбай зан, өөртөө чанд хатуу ханддаг чанар, төрд чин үнэнчээр зүтгэж байсан үнэн сэтгэлийг илтгэж байна” хэмээн дүгнэжээ.
Үүнээс гадна мэргэжилтнүүд уг тайланд тухайн үеийн засаг захиргааны тогтолцоо, түшмэдийн зэрэг дэвийн тухай нарийн өгүүлснийг дурдаад, хоёр зууны тэртээ бичигдсэн энэ тайлан өдгөө ч ихээхэн ач холбогдолтой юм гэж онцлон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ