CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

УРАЛДААНЫ СҮҮЛЧИЙН ЯЛАГЧ ТОДОРЛОО

07-31-2019 15:26

 #70_агшин_70_түүх_уралдаан #China_Mongolia-гийн дөрөв дэх удаагийн буюу 60-70 хүртэлх сүүлийн 10 зургийн ялагчаар Dorjsuren Altantuya шалгарч "Хуавэй" брэндийн хамгийн орчин үеийн гар утасны эзэн боллоо. Энэ удаагийн уралдаанд Herokhuu Hero, Aaya Aaya Aaya Aaya нар маш идэвхитэй оролцож нийтэлсэн зураг бүрт үнэн зөв хариулт ирүүлж байсан хэдий ч бид уралдааны удирдамж ёсоор тайлбар бичигдсэн цагийг гол зарчмаа болгосон бөгөөд дээрх оролцогч нь хариултын 60 орчим хувийг хамгийн эрт оруулсны зэрэгцээ уралдааны эхнээс өнөөг хүртэл тасралтгүй оролцож байгаа гэдгээрээ онцлог юм. Бид 20 зураг тутамд нэг ялагч шалгаруулах ёстой ч өрсөлдөгчид эн тэнцүү оролцоотой байсан нь шүүгчдийн сонголтыг хүндрүүлж өмнөх хоёр удаагийн шалгаруулалтад тус бүр хоёр ялагчийг тодруулсан билээ. Уралдаан энэ хүрээд өндөрлөж байгаа бөгөөд Монгол Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд бид 70 түүхэн гэрэл зургаар бэлэг барилаа. Дашрамд, уралдааны өмнөх ялагч Tsoojchuluuntsetseg Bayanmunkh энэ удаад ч идэвхитэй оролцож, хариултуудаа илгээсэнд талархал илэрхийлье. Бид ирэх 9-р сарын эхээр Улаанбаатар хотноо энэхүү уралдааны нийт 70 зургаар Гэрэл зургийн үзэсгэлэн нээх бөгөөд энэхүү арга хэмжээнд сэтгэл зүтгэл гарган оролцсон та бүхнийг уг үзэсгэлэнд урьж байна. Тухайн үед уулзахдаа бид та нартаа мөн содон сюрпризүүд барих болно #70_агшин_70_түүх_уралдаан #China_Mongolia

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ