CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хааны ордон музей Miniso-той хамтран нэрийн бүтээгдэхүүн гаргана

07-31-2019 13:08

Бээжин хотын Хааны ордны музей өргөн хэрэглээний хямд төсөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Miniso-той хамтран Хятадын соёлын өвийн чухал хэсгийг бүрдүүлдэг Хааны ордны музейн хэв шинжийг агуулсан нэрийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа тухай China Daily сонинд энэ даваа гаригт мэдээлжээ.
Үнэртэн, тэмдэглэлийн дэвтэр, усны сав тэргүүтэй арван төрлийн зуу гаруй зүйлийн бараа таваарыг Хааны ордны музейн захиргаанаас өгсөн цэцгэн хээгээр чимэглэх аж. Мөн музейн биет бус соёлын өвийн хэлтсийн дарга Ван Фэй “Бид зургаан зууны түүхтэй хааны ордны түүх, соёлын өвийг өнөөгийн залуусын ахуй амьдралд нэвтүүлэхээр зорьж байна” гэж өгүүлснийг тус сонинд бичсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр