Хятадын тэнгисийн “Амьд дурангууд”
( 15 / 26 )

Хятадын тэнгисийн “Амьд дурангууд” 2019 оны 07 сарын 30 өдөр 16:09

Юаньван-3 хөлөг тэнгисээс хиймэл дагуул хөөргөх, хөөргөсөн хиймэл дагуултайгаа мэдээлэл сонилцох, хэмжилт хийх үүргээ жилийн дөрвөн улиралд алс далайн гүнд гүйцэтгэж байгаа билээ. Дөрвөн улирал дараалан хөлөг дээрээ амьдарч байгаа тус баг хамт олныг "Амьд дуран" хэмээн хочилдог юм. Задгай тэнгист ажилладаг энэхүү хөвөгч хөлөг 1995 оноос Asia-2 хиймэл дагуулыг хөөргөх анхны үүргээ гүйцэтгэсэн түүхтэй. "Shenzhou 1"-ээс "Shenzhou 10" хүртэлх сансрын хөлөг болон "Shenzhou" "Chang E"-гийн холболт, "Beidou" навигацийн хиймэл дагуул зэрэг Хятад улсын сансрын түүхэн чухал төсөл, үйл хэрэгт “Юаньван-3” оролцож ирсэн бөгөөд өнөөг хүртэл 52 удаа үүрэг гүйцэтгэжээ. Номхон далай, Энэтхэгийн далай, Атлантын далайд нийт 1259360 километр аялж, 83 удаагийн чухал үүргийг зуун хувь амжилттай биелүүлснээрээ алдартай. Энэхүү амжилт нь Хятад улсын сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Ингээд та бүхэндээ “Амьд дурангууд”-ын ажил үүргийн хэсгээс сонирхуулъя.

Вы просмотрели все фото