CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хайнаньд Hello Kitty цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэнэ

07-30-2019 10:49

 Японы хамгийн алдартай хүүхэлдэй баатруудын нэг Hello Kitty Хятадын өмнөд эргийн нутаг Хайнанийн арал дээр өөрийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болох нь.
Hello Kitty сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэн нь 2024 оноос бүрэн ашиглалтанд орохоор төлөлөсөн байна. Хятад дахь Hello Kitty брэндийг эзэмшигч Sanrio (Shanghai) International Trade компани болон Funde Holding Group компанийн төлөөлөгчид тус байгууламжийг бүтээн босгох ажлын гэрээнд гарын үсэг зуржээ. Сэдэвчилсэн цэцэрлэгт хүрээлэнг Хайнань арлын Санья хотын эрэгт байгуулах юм. Энэхүү төслийн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгээс гадна олон тооны зочид буудал, дэлгүүр зэргийг барьж тохижуулахаар төлөвлөжээ. Энэ газрыг 2024 он гэхэд бүтээн босгосноор жилд хоёр сая жуулчин хүлээн авна гэж тооцоолж байгаа юм. Наран шарлагын томоохон газруудтай Хайнань мужийн бүс нутгууд 2019 оны эхний хагас улиралд 38.6 сая жуулчин хүлээн авсан нь жилээс жилд энэ үзүүлэлт зургаан хувиар өсч байгааг харуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр