CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хуавэй компани Сямэнь хотод анхны эко баазаа байгуулна

07-30-2019 15:56

 Хятадын Фужянь мужийн Сямэнь хотын захиргаа Хуавэй компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав. Гэрээ ёсоор Хуавэй компани тус хотод анхны эко бааз Kunpeng, суперкомпьютерийн төв байгуулах аж.
 Хуавэй компанийн программ, аппарат хангамжийн аюулгүй, найдвартай үйл ажиллагааг хангах зорилготой Kunpeng эко баазын төсөл хөтөлбөрийн хүрээнд эко аж үйлдвэрийн бүс байгуулж, чингэснээр экологийн салбарт хамтран ажиллах хамтрагчдыг татахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй Kunpeng серийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Хуавэй компанийн бие даасан судалгаа шинжилгээний үр дүнд боловсруулж гаргасан бүтээгдэхүүнүүдээр тоноглогдох суперкомпьютер бүхий төв нь Хуавэй Kunpeng серийн цөмтэй төв процессортой Тайшань серверуудтэй байх бөгөөд үйлдлийн систем, мэдээллийн сангүй систем болон Хятадад боловсруулсан бусад төрлийн системүүдийг төрийн байгууллага, төрийн өмчит томоохон болоод дунд зэргийн аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн үндсэн салбаруудын харьяа байгууллага, Сямэнь хотын голлох аж ахуйн нэгжүүдэд зориулан хэрэглээнд нэвтрүүлэх юм. Уг төсөл хөтөлбөрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ урьдчилан тооцоолсноор 1,5 тэрбум юаньтай тэнцэх аж.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ