CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Tencent компани NBA-тай хамтын ажиллагаагаа сунгажээ

07-30-2019 10:47

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ нь Tencent компанитай хамтын ажиллагааны гэрээгээ таван жилээр сунгажээ.
Ингэснээс Tencent компани нь NBA-тэй хамтарч буй хамгийн том гадаадын компани хэвээр үлдэж байгаа юм. Tencent компани нь 2024-2025 оны улирал хүртэлх NBA-н бүх тоглолтын шууд дамжуулалт болон холбоотой албан ёсны арга хэмжээний үйл ажиллагааг өөрийн программаар дамжуулан Хятадад нэвтрүүлэх албан ёсны эрхтэй компани болж байна. 2009 оноос хойг Хятад дахь NBA-н дижитал медиа дамжуулалтын хамтрагчаар ажиллаж ирсэн Tencent компани 2015 оноос эхлэн  Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны багуудын улирлын бүх тоглолтыг шууд дамжуулсаар өдийг хүрчээ. Түүнчлэн Хятадад зохион байгуулсан NBA –н бүхий арга хэмжээг хариуцан ажиллахаас гадна цахим орчинд болох арга хэмжээ, гар утасны тоглоом, шүтэн бишрэгч нарын уулзалт зэрэг албан ёсны арга хэмжээг хариуцан зохион байгуулдаг юм. Өнгөрсөн улиралд Хятадад 490 сая хүн NBA тоглолтыг Tencent компанийн программыг ашиглан шууд дамжуулалтаар үзжээ. Түүнчлэн 2019 оны NBA–н аварга шалгаруулах тэмцээний төгсгөлийн шатны зургаан тоглолтыг Хятадад 21 сая хүн үзсэн нь Tencent –н дижитал төхөөрөмжөөр хамгийн их хүн үзсэн гэх үзүүлэлт болжээ.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ