CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Япон улс Хятадын жуулчдад цахим виз олгож эхэллээ

07-30-2019 15:55

Японы Гадаад хэргийн яамны сайд Таро Коногийн мэдээлснээр долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Хятадаас ирж буй зарим жуулчинд нэг удаагийн жуулчны визийг цахимаар олгож эхлэх аж.
 Таро Коно энэ нь Япон улсын виз хүсэх үйл явц, Япон улсаас гадаад улсад суугаа виз олгодог Элчин сайдын яам, консулын газрын үйл ажиллагааг хялбаршуулах анхны алхам болохыг мэдэгдсэн байна.
 Бээжин хотноо байрлах Япон улсын Элчин сайдын яамаар дамжуулан жуулчны виз хүсэж буй иргэдийн бичиг баримтыг цахимаар хүлээж авах бөгөөд аялал жуулчлалын компаниар дамжуулан Япон улсад нэг удаа 15 хүртэл хоногоор жуулчлах хүсэлтэй иргэдэд ийм үйлчилгээ үзүүлэх юм. Мөн Шанхай болон бусад хот дахь Японы консулын газрууд бүлгээр болон хувиараа аялах хятад иргэдийн визийн бичиг баримтыг цахимаар хүлээж авахаар төлөвлөжээ.
 Таро Коногийн хэлснээр 2020 оны дөрвөн сараас хойш Хонконг дахь Японы ерөнхий консулын газраас бусад консулын газар Японд зорчих жуулчны нэг удаагийн визийг дан цахимаар олгож, пасспорт дээр наадаг байсан визийг цахимд шилжүүлэх ажээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ