CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шумуулыг багасгах боломжтой болжээ

07-30-2019 10:51

Хятадын эрдэмтэд шумуулын тоо толгойг хянах, багасгах боломжтой  гэдгийг олон жилийн судалгааны үр дүнгээрээ харуулжээ.
Сун Ятсений их сургуулийн эрдэмтэд шумуулын тоо толгойг хянах туршилтын ажлаа дөрвөн жилийн хугацаанд удирдан явуулсан бөгөөд ингэхдээ Азийн бар шумуулын (Aedes albopictus) тоо толгойнд илүү анхаарлаа төвлөрүүлэн ажиллажээ. Учир нь энэ төрөл зүйлийн шумуул нь дэлхийн нийтээр хамгийн ихээр халдвар тараадаг амьтан бөгөөд тэднээс хүний биед Зика вирус болон бусад олон аюултай өвчний халдвар тарах эрсдэл өндөр байдаг. Тусгайлсан микро тарилга болон цацраг туяагаар ариутгасан эр шумуулыг байгальд эргүүлэн тавьж, сүрэгт нийлүүлэн эм шумуулуудтай нийлүүлэхэд цаг хугацааны явцад үр удамгүй болж, тоо толгой ихээхэн буурч байжээ. Түүнчлэн эр шумуул сүргийн эм шумуулуудад Волбачи гэх нян тараан тэднийг ч мөн цэвэршүүлж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэхүү аргыг хээрийн нөхцөлд туршихад шумуулын тоо толгой бараг устаж, зэрлэг шумуулын тоо толгой жилийн үзүүлэлтээс 83-аас 94 хувиар буурчээ. Зургаан долоо хоногийн хугацаанд нэг ч шумуулгүй болсон байна. Хятад эрдэмтэдийн энэхүү туршилт нь шумуулын гаралтай өвчнийг устган шумуулгүй бүс нутгийг бий болгох боломжтой гэдгийг илтгэн харуулж байна хэмээн судалгааны багийн удирдагч Си Жижионг сэтгүүлчдэд өгсөн ярилцлаганд дурдсан байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ