CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

5G сүлжээг 11-р сараас бүрэн нэвтрүүлнэ

07-29-2019 11:11

Хятадын мэдээлэл технологи, аж үйлдвэрлэлийн яамны мэдээлснээр 2019 оны эхний хагас улирлын байдлаар 5G сүлжээний хэрэглээ огцом өснө гэдгийг мэдээлжээ.
Хятадын харилцаа холбооны үүрэн оператор China Mobile, China Unicom, China Telecom, China Broadcasting Network зэрэг дөрвөн гол том компани 5G сүлжээний эрх авсан байна. Ингэснээр тус оператор компаниудын хэрэглэгчид дугаараа өөрчлөлгүйгээр 5G сүлжээг ашиглах боломжтой болно. Хятад улс 5G cүлжээний дэлхийн хамгийн том зах зээл болохоор хэдийн ажилдаа шамдан орж, 2025 он гэхэд 400 сая хэрэглэгчтэй болно гэсэн тооцоо гарсан. Үүнээс гадна одоогийн байдлаар Хятадын зах зээл дээр 5G сүлжээтэй 10 гаруй ухаалаг утас бэлэн болоод байгаа юм. Хэрэглэгчдийн удаан хүлээж буй 5G сүлжээ ирэх 11-р сараас үйлчилгээнд бүрэн нэвтрэх аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ