CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Аутизмтай хүүхдүүдийн уран зургийн үзэсгэлэн

07-29-2019 11:10

 Аутизмтай хүүхдүүд, бусдаас арай өөр байдлаар ертөнцийг хүртдэг. Тэдний хувьд бусадтай харилцаж, өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэх нь маш том бэрхшээл байдаг ба тусгай тусламжтайгаар л бусадтай харилцдаг.
Түүнчлэн аутизмын нэг онцлог бол өөрийн үзэл бодлоо үгээр илэрхийлэхэд учрах саад байдаг. Төсөөлвөл бид хэн нэгнийг ойлгох гэдэг ч хэрэв үг, өгүүлбэр тодорхой биш бол ойлгож чаддаггүйтэй адил. Үүнтэй адил тэд өөрсдийгөө илэрхийлэхдээ тохирсон зөв үг, өгүүлбэр сонгох тал дээр тун их бэрхшээлтэй тулгардаг. Яг ямар үг яриа хэрэглэх, хэрхэн, яаж өөрийгөө илэрхийлэх тал дээр томоохон саадтай учирна. Тэдний хувьд үг яриагүйгээр биеийн илэрхийлэл болон уран зургийн хэлбэрээр дотоод хүсэл мөрөөдлөө илэрхийлдэг нэгэн ч байгаа. Үүний нэг жишээ бол аутизмтэй хүүхдүүдийн зургийн үзэсгэлэн юм. Бээжингийн урлагийн хөгжлийн төвд аутизмтэй хүүхдүүдийн зурсан уран зургийн үзэсгэлэн нээгдсэн бөгөөд төрийн бус байгууллагаас энэ үзэсгэлэнг өнгөрсөн 12 жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсаар өдийг хүрчээ. Энэ оны дөрөвдүгээр сараас ирэх оны дөрөвдүгээр сар хүртэлх үргэлжлэх уг үзэсгэлэн Хятадын 100 гаруй хотоор аялах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр