CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Багсаар зурсан амжилтын түүх

07-29-2019 17:23

Бүсгүйчүүд өөрийн гоо сайхандаа асар их цаг хугацаа, тооцох аргагүй их мөнгө төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Тэд өөрсдийн арьс, нүүр царайдаа тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэнэ. Бас тэдгээрт нь тохирсон маш олон дагалдах хэрэгслүүд бий. Гоо сайхны дагалдах хэрэгслүүд, туслах бүтээгдэхүүнүүд нь гоо сайханы бүтээгдэхүүний адил чухал үүрэгтэй. “Янян” хэмээн брэнд эмэгтэйчүүдийн гоо сайхны багс үйлдвэрлэлийн салбарт хөл тависнаас хойш тус багийнхан дэлхийн 45 оронд бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж эхэлжээ. Тэдний жил тутмын борлуулалтын орлого 200 сая юаньд хүрч салбартаа шилдэг амжилт тогтоожээ. 
Брэндийг санаачлагч Ян Ян 1989 онд төрсөн, Жаншигийн шинжлэх ухааны мэргэжлийн коллежийг 2010 онд дүүргээд найзынхаа хамт 5000 юаниар энэхүү ажлаа эхлүүлсэн байна. Тэд Наньчанд нэгэн жижигхэн байр түрээсэлж, ажлынхаа хоёр компьютероор цахимаар дэлхийн хэмжээнд борлуулалтаа эхэлжээ. Эхэндээ тэд "Нэг утас, нэг компьютер, нэг сүлжээний кабель бол нэгэн бизнес мөрөөдөл" хэмээх уриатай байв. Дөнгөж эхлэх үед ажил дардан замаар урагшлаагүй нь мэдээж. Өөрийн гэсэн онцлох брэндгүй учраас борлуулалт нь гавихгүй байлаа. Энэхүү бэрхшээлийг давахын тулд бид хүмүүсийн гоо сайхны хэрэглээнд  судалгаа хийж, тухайн цаг үеийн эрэлт хэрэгцээ хамгийн ихээр төвлөрч байсан 20 төрлийн багсыг шилж үлдээсэн. Манай судалгаагаар ялгарч үлдсэн энэхүү багснууд нь MakeUp хийхэд зориулагдсан учир хэдийгээр гоо сайхны туслах бүтээгдэхүүн боловч бараг үндсэн бүтээгдэхүүний адилаар эрэлттэй болж байлаа. Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн байр зэрэг хүнд давааг амжилттай туулж, үслэг багсны нэг жижигхэн үйлдвэртэй хамтран, тэдний зарим технологийг өөрийн бүтээгдэхүүндээ шингээж брэндээ гаргаж ирсэн. Тэдний багснууд харагдах үзэмж, чанараараа амжилтын "нислэг" үйлджээ. 
2011 онд “Янян”-ыхан Бразилиас анхны 200 мянган юаний захиалга авч, илүү гарах ашиггүй ажиллаж байсан ч 2012 он гэхэд өөрийн гэсэн  брэндтэй болж нэг сая юань эргэлдүүлж эхэлсэн бөгөөд 2015 онд борлуулалтаа 100 саяд хүргэжээ. Одоо тэд  300 мянган ширхэг багсыг Нанчанаас дэлхийн 45 орны хэрэглэгчид илгээдэг юм. Хоёрхон хүнтэй эхэлсэн энэ бизнес өдгөө 200 гаруй ажиллагсадтай болжээ. Тэдний багс болон үйлдвэрлэлийн явцыг үзүүлсэн фото сурвалжлагыг та бүхэндээ толилуулъя.

 

 

  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр