CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн инновацийн индексийн жагсаалт дахь Хятад

07-29-2019 14:05

Хятад улс дэлхийн инновацийн индексийн 2019 оны жагсаалтад 14-т жагсжээ. Тус улс сүүлийн дөрвөн жил уг жагсаалтад эзлэх байр сууриа ахиулсаар байна. Энэхүү GII-ийн жагсаалт болон түүнд хавсрах тайланг Энэтхэгийн Нью-Дели хотноо долоон сарын 24-ний өдөр “Эрүүл ахуйг бүрдүүлэх нь анагаахын салбарын инновацын алс ирээдүй юм” гэсэн сэдэвтэйгээр олонд хүргэжээ. Тайланд дурдсанаар Хятад улс энэ жил өнгөрсөн жилийнхээс гурван байраар ахиж, жагсаалтын 14-т бичигдсэн байна. Жагсаалтын эхний аравт Швейцарь, Швед, Америк, Нидерланд, Их Британи, Финлянд, Дани, Сингапур, Герман, Израиль багтсан тухай Хуаньцюван сайтад мэдээлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ