CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын цөлжилттэй тэмцэх форумд баярын цахилгаан илгээв

07-29-2019 14:20

 Энэ сарын 27-нд ӨМӨЗО-ны Ордос хотод болж өнгөрсөн Хөвчийн элсний Олон улсын цөлжилттэй тэмцэх долдугаар форумд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээжээ.
Ши Жиньпин: Хүмүүн төрөлхийтөн бид нэг л цэнхэр гаригтай билээ. цөлжилтийн эсрэг тэмцэх нь хүмүүн төрөлхтөн бидний тогтвортой хөгжлийн томоохон ажлын нэг хэсэг юм. Олон улс орон үүнд хүчээ нэгтгэн, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн экологийг засан сайжруулахын төлөө 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг бүх талаар бодит ажил болгож, үзэсгэлэнд сайхан орон гэрээ бүтээн байгуулж, ард иргэдэд аз жаргал хүртэнэ гэжээ.
Мөн тэрбээр, БНХАУ экологийн орчныг засан сайжруулахыг машид чухалчлан үздэг бөгөөд цөлжилтийн эсрэг тэмцэх ажил их үр дүнтэй байгаа. Хөвчийн элсэн цөлийг сэргээх бол дэлхийн экологийн орчныг сайжруулах олон улсын томоохон хөтөлбөр. 2030 оны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Хятад улсын энэ талын туршлага ихээхэн хэрэг  болно гэдэгт найдаж байна гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ