CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Залуус мэргэжлээ сонгохдоо цалинг нь илүү харах болжээ

07-29-2019 11:08

Хятад залуус өөрсдийн хүсэл сонирхолдоо тулгуурлан мэргэжлээ сонгохоос илүү ирээдүйн эдийн засгийн нөөц бололцоог хардаг болохыг саяхан явуулсан судалгааны дүн харуулжээ.
Бээжингийн их сургууль болон боловсролын хувийн компаниудын хамтран явуулсан цахим судалгаанд Хятадын 31 мужийн 772 мянган оюутныг хамруулсан байна. Тэдний ирээдүйн мэргэжил сонголтыг даатгал, санхүү, удирдлагын мэргэжилтэй холбоотой ангиуд голчлон эзэлж байсан бөгөөд эдгээр мэргэжил нь бусдыгаа бодвол илүү өндөрт цалинтай ажлын байрууд юм. 2000 оны орчим төрсөн хятад залуус уламжлалт ажлын байрууд болох далай тэнгисийн, хөдөө аж ахуйн болоод уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой мэргэжлийг тэр бүр сонирхохоо больсныг уг судалгаа илтгэн харуулж байна. Одоогоор залуусын дунд хамгийн эрэлттэй гол таван мэргэжил нь физикийн инженер, математикийн ухаан, статистик болон мэдээлэл, комьпютерийн шинжлэх ухаан, шүүх эмнэлэгийн мэргэжилтэн гэсэн сонголт байгаа аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ