CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол хэлний шинэ нэр томъёоны хурал болов

07-28-2019 15:32

 2019 оны Монгол хэлний шинэ үгийн нэр томъёоны орчуулгын мэргэжилтнүүдын хурал энэ сарын 25-26-ны өдөр Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстэний өөртөө засах шянд амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлыг Хятадын цөөн тоот үндэстэний хэлний орчуулгын товчоо голлон зохион байгуулсан бол Гирин мужийн Өмнөд Горлос Монгол үндэстэний өөртөө засах шяны орон нутгийн засгийн газар ажил хэрэгч талаар хамтран ажиллав.
   
  Тус хурлаас сүүлийн хоёр жилийн БНХАУ-ын улс төрийн амьдалын томоохон үйл явдал болох ХОЁР ХУРАЛ-ын талаархи үндэстэний орчуулгийн ажилд холбогдсон шинэ үгийн нэр томъёо, шинэ Хууль тогтоомжийн нэр томъёоны 300 гаруй үгийг Монгол хэлэнд дээр яаж орчуулахыг баталгаажуулжээ. Энэ нь хурлын товлосон зорилгодоо хүрсэн тэдийгүй монгол хэлний шинэ үгийн нэр томъёоны орчуулгын ажил бас нэг шат ахисан гэж хурлаас дүгнэв.
   
   БНХАУ-ын найман мужаар Монголчууд тархан амьдардаг юм. Харин энэ удаагийн хуралд Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын радио телевизийн ерөнхий товчоо, "Үндэстний бүлгэмдэл" сэтгүүл ,Үндэстний зурагт сэтгүүл, CCTV.com-ын Монгол хэлний редац, Үндэстэний Хэвлэлийн Хороо, ӨМӨЗО-ны засгийн газрийн тамгын газар, Хөхнуур мужицн засгийн газрийн цөөн тоот үндэстэний хэлний орчуулгын хэлтэс, Шинжяний өдрийн сонин болон аймаг хошууны орчуулгын мэргэлжилтэнийг багтаасан 50 орчуулагч мэргэжилтэн тус хуралд оролцов.
 
   Үндэстэний хэлний орчуулгын ажил нь цөөн тоот үндэстэн тархан амьдарч байгаа орон бүс, мөн цөөн тоот үндэстэний олон түмэнд нам засгийн дуу хоолойг тухайн үндэстэний эх хэл дээр нь шууд хүргэдэг тул маш чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ хөгжил болон шилдэг орчин үеийн соёлыг алслагдмал бүс , хязгаар нутагт амьдарч байгаа цөөн тоот үндэстэнүүдэд ойртуулах алс хэтийн ач холбогдолтой гэдгээрээ нийтлэг ойлголтод хүрчээ.
  
   Үндэстэний хэлний орчуулгын ажил нь үзэл баримтлалын хувьд Ши Жиньпиний шинэ цаг эрний Хятадын онцлогтой социалимт үзэл баримтлалаар удирдуулна.Мөн нөхөр Ши Жиньпиний Үндэстэний ажлын талаар хэлсэн чухал заавраар бодит ажил хэрэг болгож, БНХАУ-ын 56 үндэстэний хамтын танилтыг цогцлооно. 

БНХАУ-ын цөөн тоот үндэстэний хэлний орчуулгын товчооны орлогч дарга Ли Шюлянь

 Өмнөд Горлос Монгол үндэстэний өөртөө засах шяны орлогч дарга Ли Шүхэ

 БНХАУ-ын цөөн тоот үндэстэний хэлний орчуулгын товчооны Монгол хэлний тасгийн дарга Хасан

CCTV.com-ын Монгол хэлний редацийн дарга А.Урнаа

Төв радиогийн Монгол хэлний редацийн дарга Гэрэлт

БНХАУ-ын цөөн тоот үндэстэний хэлний орчуулгын товчооны Монгол хэлний тасгийн орлогч дарга Эрдэмт

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр