CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Домгийн шувуу" дахин иржээ

07-26-2019 12:54

Энэ сарын 24-26-ны өдөр Жэжянь мужийн байгалийн музей, улсын дэсийн байгалийн хамгаалах товчоо болон Хятад Америкийн 34 эрдэмтэн судлаачид хамтран "Домгийн шувуу" Фэнтөүянэү /Crested tern/-д бөгж зүүлгэв. GPS-тай энэхүү бөгжийг зүүлгэснээр тухайн шувууны нүүдлийн зам шугамыг мэдэж болох бөгөөд шувуудыг хамгаалахад онцгой ач тустай  юм.
 Усны шувуудын ангилалд багтдаг тус шувууны тоо толгой маш цөөн үлдсэний зэрэгцээ нууцлаг амьдардаг учир "Домгийн шувуу" хэмээх хоч нэр өгчээ. 1861 онд Индонезид анх олдоод өнгөрсөн зууны дөчөөд онд алга болсон учир тус төрлийг шувуу судлаачид устсан гэж үзэх болжээ. 60 жилийн дараа энэхүү шувуу Хятад улсын Фүжянь муж болон Жэжянь мужид дахинтаа олдсон билээ. Бүрэн бус бүртгэлд 50 орчим тоотой байна гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)болон Олон улсын шувуу хамгааллын байгууллага уг шувууг устахийн ирмэгт ирсэн нэн ховор шувуудын жагсаалтад оруулсан байна . 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ