CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тоёота корпораци Didi-тэй хамтран ажиллана

07-26-2019 12:40

Японы Тоёота Мотор корпораци нь Хятадын Didi Chuxing компанитай хамтран ажиллаж, цахим буюу ухаалаг тээврийн үйлчилгээний зах зээлд олон талт ажлууд гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Didi Chuxing компани нь DiDi аппликэшнийг эрхлэн явуулдаг бөгөөд энэ нь Хятадын онлайн авто тээврийн үйлчилгээний томоохон хэрэгсэл юм. Такси дуудлага, автобус үйлчилгээ, унадаг дугуйн түрээс гээд бүх төрлийн авто тээврийн үйлчилгээг цахимаар үзүүлдэг тус компани нь 550 сая хэрэглэгчтэй, 10 сая жолоочтой Хятадын том компани билээ.
Тоёота корпораци  нь Didi Chuxing компанийн DiDi аппликэшний шинэчлэл болоод Гуанжоугийн Automobile Industry Group-тэй хамтарсан компани байгуулан хэрэглэгчдэд зориулсан тээврийн үйлчилгээний менежмент, засвар үйлчилгээ, даатгал, санхүүгийн үйлчилгээнд 600 мянган долларын санхүүжилт хийхээр болжээ. Үүнээс гадна Тоёота корпораци Хятадын зах зээлд дээрх цахилгаан хөдөлгүүрт автомашины худалдааг улам өргөжүүлэн ажиллахаа мэдэгдсэн юм. Японы компани DiDi-тай хамтран ажилласнаар дотоодын болоод олон улсын автомашин үйлдвэрлэгч болон тээврийн салбрын бусад нэгжүүдийн авто хэрэгсэлийг хэрэглэгчдэд санал болгох ажлын цар хүрээг улам тэлэх болно гэж DiDi компанийн төлөөлөгчид сэтгүүлчдэд өгсөн яриандаа дурджээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ