CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс Нигери руу хуучин автомашинаа экспортолж эхэллээ

07-26-2019 12:44

 Хятад улс хуучин машин экспортлох ажлын хүрээнд эхний ээлжийн 60 автомашиныг экспортлон гаргах ёслолын ажиллагаа өнгөрсөн даваа гарагт Тяньжины боомтод боллоо.
Тяньжины боомтод гаалийн бүрдүүлэлтийг хийсэн 700 мянган долларын өртөг бүхий машиныг Нигерийн Апапа боомт руу тээвэрлэн хүргэхээр экспортолжээ. Хятад улс хуучин автомашины экспортын бизнесээ энэ оны тавдугаар сараас эхэлсэн бөгөөд Бээжин, Тяньжин, Шанхай, Гуандун мужийн боомтоор дамжуулан эхний ээлжийн тээвэрлэлтээ хийж байгаа юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ