CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Орон даяар сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

07-26-2019 12:42

 Хятадын Боловсролын яамны удирдамжийн дагуу, залуу үеийн төлөөлөлийн эрүүл мэнд, биеийн хөгжлийн индексийг тодорхойлох эрүүл мэндийн үзлэг болон үндэсний судалгааг орон даяар явуулахаар болжээ.
Үүнээс гадна оюутан сурагчдын эрүүл мэндийн үндэсний стандартын хэрэгжилтийн талаарх тандалтыг давхар явуулах юм. Судалгааны ажлыг ирэх есдүгээр сараас эхлэх бөгөөд үүнд ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн зургаагаас 22 насны оюутан, сурагчдыг хамруулах аж. Сурагч, оюутнуудын эрүүл мэнд, биеийн хөгжлийн индексийг тодорхойлох уг судалгааны дүнг 2020 оны эхний хагас улиралд олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ