CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвдийн том нуурыг судалж эхлэв

07-26-2019 14:12

Хятадын судлаачид Түвдийн өөртөө засах орны баруун өмнөд хэсэгт байрлах Ямжо-Юмцо томоохон нуурын гүнийг судалж эхэлсэн тухай Хятадын шинжлэх ухааны академаас энэ мягмар гаригт мэдээлжээ.
Ямжо-Юмцо нь Шаньнань хотын Нагарзэ сууринд байрлах 590 000 ам дөрвөлжин км талбайтай нуур юм. Ямжо-Юмцо, Нам-Цо, Малам-Юмцо буюу Манасаровар нууруудыг Түвдийн гурван ариун нуур гэдэг. Түвдийн төв Лхас хотоос ойролцоогоор 70 км-ийн зайтай энэ нуур нь аялал жуулчлалын гол цэг юм. Нуурын гүнийг анх удаа хэмжиж буй нь энэ бөгөөд Хятадын ШУА-ийн мэдээлснээр энэ удаагийн судалгаа шинжилгээний ажил нь Чинхай-Түвдийн тэгш өндөрлөгт 2017 оны зургаадугаар сараас хойш хийж буй шинжлэх ухааны хоёр дахь экспедиц аж. Хятад эрдэмтэд 5-10 жилийн хугацаанд тус бүс нутгийн мөсөн уул, мөсөн гол, биологийн төрөл зүйл, экологийн өөрчлөлтийг судалж шинжлэхээр төлөвлөжээ. Эхний экпедицийг 70-аад онд явуулж байсныг энд сануулах нь зүйтэй. Экспедицийн үеэр бүс нутгийн геологи тогтоц, палеонтологи, геофизик, цаг уур, зоологи, ботаникийн 50 гаруй зүйлийн судалгаа хийжээ. Азийн цэвэр усны цамхаг гэгддэг Чинхай-Түвдийн тэгш өндөрлөгөөс Ази тивийн олон гол мөрөн, тэр дундаа Хөх, Шар, Меконг мөрөн эх авдаг юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр