CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ZTE компани 5G сүлжээтэй гар утсаа бэлэн болгожээ

07-25-2019 10:44

 Хятадад 5G сүлжээтэй ухаалаг утасны үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлэн болсонтой зэрэгцэн тус улсын гар утасны компаниуд ээлж дарааллан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үүний нэг ZTE компани Axon 10 Pro 5G утсаа зах зээлд гаргахад бэлэн болсон бөгөөд үүнийгээ 4999 юаниар борлуулах аж. Шинэ загварын утас Axon 10 Pro 5G нь Qualcomm's Snapdragon 855 платформтой, 4000mAh хүчин чадал бүхий батарей, wireless цэнэглэгчтэйгээс гадна 48 мегапикселийн гурван камертай гээд олон давуу талтай аж. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд 5G технологийн өрсөлдөөнд эрчимтэй оролцож олон шинэ бүтээгдэхүүнээ ээлж дарааллан танилцуулсаар байгаа. ZTE компаниас гадна Huawei, Oppo, Vivo, One Plus компаниуд ч 5G сүлжээний утсаа танилцуулсан билээ. 5G сүлжээтэй ухаалаг утасны худалдаа энэ жил зах зээлийн 1-2 хувийг эзэлнэ. Энэ нь 2-3 сая ширхэг утас гэсэн тооцоо гарсан байна. Хэдийгээр энэ онд гар утасны борлуулалт зах зээлд их хувийг эзлэхгүй ч ирэх таван жилийн хугацаанд 5G cүлжээний гар утасны дэлхийн нийт хэрэглээний гуравны нэг хувийг хятадууд дангаараа эзэлнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ