CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Энэтхэг улс дэлхийн технологийн төв болно

07-25-2019 10:51

Хятад болон Энэтхэг улс 2035 он гэхэд технологийн шинэчлэлтийн дэлхийн төв бүс болно гэж Блумберг агентлагаас дэлхий нийтээр явуулсан судалгаанд хамрагдсан мэргэжилтнүүд таамаг дэвшүүлжээ.
Хятад, Энэтхэг улс ирэх 10 жилийн хугацаанд дэлхийн технологийн хөгжилд ихээхэн өөрчлөлт оруулна гэж судалгаанд хамрагдсан хөгжиж буй орнуудын төлөөлөлийн 60 гаруй хувь нь, хөгжингүй орны 49 хувь нь хариулсан байна.  Блумбергийн Шинэ Эдийн засгийн форум хэмээх нэртэй уг судалгаанд дэлхийн 60 гаруй улс орны 20 орчим гол зах зээлийн 2000 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн оролцжээ. Судалгаанд оролцсон мэргэжилтнүүдийн тооцооллоор ирэх 10 жилд технологийн хөгжил дэлхийн зах зээлд хамгийн гол нөлөөг үзүүлэхээс гадна энэ хугацаанд хувь хүний жолоодлоготой автомашинаас илүү өөрийгөө удирдан жолоодох автомат удирдлагатай автомашины хэрэглээ илүү ихээр нэмэгдэнэ гэсэн таамаг дэвшүүлжээ. Азийн орны төлөөлөл энэ саналтай ихээхэн санал нийлж байгаа ч Британи болон АНУ-ын мэргэжилтнүүд үүнтэй санал нэгдэхгүй эсрэг хариултыг голчлон өгчээ. Түүнчлэн хөгжиж буй орнуудын оролцогчид технологийн хөгжил нь илүү их боломжийг бий болгоно гэж харж байгаа бол хөгжсөн орнууд технологийн хэт үсрэнгүй хөгжил нь аюул занал учруулж болзошгүй гэдэгт эмээж буйгаа энэ судалгаагаар илэрхийлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ