CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Коксжих нүүрс хадгалж, тараах сан байгуулав

07-25-2019 13:50

Өнөөдөр Жижао хотноо коксжих нүүрс нийлүүлэх Шаньжяо компанийн нээлтийн ажиллагаа болов. Уг компанийг Шаньси мужийн коксжсон нүүрс үйлдвэрлэдэг эрчим хүчний хөрөнгө оруулалтын Синьмин корпорац, Гуанси-Жуаны Автономит районы Шэнлун компани тэргүүтэй зургаан компани хамтран байгуулжээ. Энэ компани нь Хятад дахь коксжих нүүрс хадгалж тараах томоохон бааз болох аж.
Шаньси мужийн коксжих нүүрс үйлдвэрлэдэг корпорацийн захирлуудын зөвлөлийн төлөөлөгч Ван Маошэн уг баазад нийтдээ 1 тэрбум юанийн хөрөнгө оруулсан бөгөөд Шаньдун мужийн Жижао боомтод жилдээ 10 сая тонн коксжих нүүрс хадгалж, Шаньдун муж, Зүүн ба Зүүн хойд Хятадын аж ахуйн нэгжүүдэд нийлүүлнэ гэж мэдээлжээ. Баазын бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд дуусгахаар төлөвлөжээ.
Үндэсний эрчим хүчний удирдлагын газраас байгуулсан нүүрсний тээврийг хөгжүүлэх улсын комиссын төлөвлөгөөнд улс даяар нүүрс хадгалж тараах 11 том бааз, 20 сая тоннын хүчин чадалтай жилийн турш үйл ажиллагаа явуулах тээврийн 30 төв байгуулахаар тусгасан байна.
Хятадын томоохон боомт Жижао нь коксжих нүүрсийг Өрнөөс Дорно, Умраас Өмнөдөд тээвэрлэн хүргэх далайн чухал гарц юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ