CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Fortune Global 500 жагсаалтад Хятадын компаниуд тоогоороо тэргүүлэв

07-25-2019 13:52

Хуаньцюван сайтад мэдээлснээр том компаниудыг жагсаадаг энэ жилийн Fortune Global 500-гийн жагсаалтад АНУ-ынхаас олон Хятадын компани жагсчээ.
7-р сарын 22-нд нийтэлсэн дэлхийн томоохон 500 компанийн уг жагсаалтад Тайваний компаниудыг хамруулаад Хятадын 129, АНУ-ын 121 компани тус тус багтжээ. Ингэснээр Хятад улс анх удаа томоохон компанийн тоогоор АНУ-аас давж гарсан байна.
Жагсаалтын эхний тавд Хятадын нефть-химийн Sinopec, Хятадын үндэсний газрын тос, хийн CNPC корпорац, Хятадын үндэсний эрчим хүчний сүлжээний SGCC корпорац багтжээ.
Энэ жил уг жагсаалтад орж ирсэн Хятадын гар утас, ахуйн хэрэглээний цахилгаан барааны үйлдвэрлэгч есөн жилийн түүхтэй Xiaomi компани нь тус жагсаалтад багтсан үйл ажиллагаа явуулж буй хамгийн залуу компани болж байна.

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ