CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Huawei 5G сүлжээтэй шинэ утсаа танилцуулна

07-24-2019 12:24

 Хятадын харилцаа холбоо, технологийн хамгийн том компани Huawei шинэ технологи буюу 5G сүлжээтэй Mate 20 X утсаа энэ долоо хоногийн баасан гарагт олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.
Энэ загварын утас нь 5G сүлжээтэй худалдаанд гарч буй анхны утас юм. Дэлхийн хамгийн анхны 5G сим карт унших уг утас нь 4G болон 5G сүлжээний хэрэглээнд аль алинд нь шилжих давуу талтай.  Утасны албан ёсны танилцуулга энэ сарын 26-нд болох ч худалдаанд ирэх долоо хоногоос гаргах юм. Тавдугаар үеийн гэж онцолсон үүрэн холбооны 5G технологийн сүлжээтэй уг ухаалаг утас нь 7000 юанийн үнээр худалдаанд гарна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр