CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс хэзээд эзэрхэгч болохгүй

07-24-2019 16:15

 24-нд нийтэлсэн "Шинэ эрин дэхХятадын батлан хамгаалалт" цагаан номд тэмдэглэхдээ: Хятад улс хэзээд эзэрхэгчболохгүй, хэзээд тэлэн өргөжүүлэхгүй, хэзээд хүчний хүрээ хайхгүй зэргийг баримтална, энэ бол шинэ эриний Хятадын батлан хамгаалалтын содон онцлог юм гэжээ.

Цагаан номд цохон тэмдэглэхдээ: Хятад улсэвсэлд үл нэгдхийгбаримталж, ямарваа цэрэгармийн бүлэглэлд оролцохгүй, түрэмгийлэн өргөтгөхийг эсэргүүцэж, зэвсэг хэрэглэх юм уу зэвсэг хэрэглэхээр заналхийлэхийг эсэргүүцэнэ. Хятадын батлан хамгаалалтын бүтээн байгуулалт болон хөгжил нь хэзээд өөрийн аюулгүй байдлаа хамгаалах зүй ёсны шаардлагаас үүсэж, хэзээд дэлхийн энх тайваны хүчин чадлыг нэмэгдүүлэх болно. Хятад улс эзэрхэгч эрх хөөцөлдөн, "улс орон хүчирхэг бол заавал эзэрхэгч байх ёстой" гэсэн хуучинсаг замаар яасан ч замнахгүй гэдгийг түүх гэрчилсээр байна. Ирээдүйд яаж хөгжлөө ч гэсэн Хятад улс хэнийг ч заналхийлэхгүй, хүчний хүрээ байгуулах талаар хөөцөлдөхгүй юм гэжээ.

Цагаан номд нотлохдоо: Хятад улс хамгаалах чанартай батлан хамгаалалтын бодлого хэрэгжүүлэхээ хэзээд өөрчлөхгүй. Хятадын арми хамтач, ерөнхийлсөн, хамтран ажилласан, тогтвортой байх аюулгүйн үзэлтийг баримталж, хэзээд шударга зөв ашиг сонирхлынүзэлтийг баримталж, олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг баримталж, хамтран ажиллахаар дамжин хамтдаа амжилтад хүрэх далбааг хэзээд өндөрт өргөж, өөрийн чадлынхаа хэрээр олон улсын хамтын нийгэмлэгт олон нийтийн аюулгүйн нэн олон бүтээгдэхүүн хангаж, хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулахын төлөө хувь нэмэр, хүчин чадлаа идэвхтэй оруулах болно гэжээ.

Цагаан номд дурдахдаа: Хятад улс цөм, сансрын уудам, интернэтийн орон зай зэрэг аюулгүйн том чухал салбарын ашиг сонирхлыг хамгаалах болно гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр