CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

2020 он гэхэд хөл бөмбөгийн 29000 талбай байгуулна

07-24-2019 12:25

 Хятад улс 2020 он гэхэд дунд сургуулиудад хөл бөмбөгийн 29000 талбай байгуулж залуусын спортын оролцоог идэвхжүүлнэ гэж Боловсролын яамны удирдлагууд мэдээлжээ.
Хятадад хөл бөмбөгийн талбайтай сургуулийн тоо маш бага байгаа нь хүүхдүүдийн бие бялдарын эрүүл мэндэд ч нөлөөлж буй нэгэн гол хүчин зүйл хэмээн Боловсролын яамны ахлах мэргэжилтэн Ван Дэнфэн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнгөрсөн оны 9-р сарын байдлаар улс даяар таван талт, зургаан талт болон стандартын зориулалтын хөл бөмбөгийн 120 мянган талбай байна гэсэн тооцоо гарчээ. 2015-2018 оны хооронд Хятадад үйл ажиллагаа явуулдаг дунд сургуулийн ард байрлалтай хөл бөмбөгийн 32 000 талбайг шинэчлэн болон шинээр байгуулсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр