CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөгжлийн бэрхшээлтэй уулчин “Лаурус” шагнал авав 

07-24-2019 17:17

Өнгөрсөн даваа гарагт тамирчдад олгодог дэлхийн нэр хүндтэй “Лаурус”-ын шагналыг БНХАУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, уулчин Шиа Боюугийн амжилтыг үнэлэн гардуулсан байна.
 Ся 2018 оны тавдугаар сарын 14-нд Гимилайн нурууны ноён оргил “Жомолунгма”-д гарсан байна. Өдгөө 70 настай тэрбээр анх 1974 онд Хятадын уулчдын багт орсноор дэлхийн хамгийн өндөр оргилд гарах зорилгыг өмнөө тавьжээ. Ся 1975 онд анхны авиралт хийж байх үедээ аяны хөнжлөө гээсэн багийн гишүүн уулчинд хөнжлөө өгчээ. Тэд уулын бэлд хүрэх үед Сягийн хөл ямар ч мэдээгүй болсныг мэдсэн байна. Ингээд түүний хөлийг яаралтай тайрах шаардлагатай болжээ. Хоёр хөлөө тайруулснаас хойш хэсэг хугацаанд Сяд амьдрал утга учиргүй мэт санагдаж байв. Гэвч тэрээр шантралгүй өөртэй нь адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст урам зориг өгөх ажлуудыг хийж эхлэв. Удалгүй хиймэл хөлтэй болж уулын оргилд гарах мөрөөдлөө биелүүлэхээр өдөр бүр шаргуу бэлтгэл хийж, спортоор хичээллэж эхэлсэн. Гэвч тэрээр тунгалгийн булчирхайн хорт хавдартайгаа олж мэджээ. Тэглээ гээд бас л шантарсангүй. 2014 онд тэрээр Хималайн уулын ноён оргилд гарах гэсэн боловч цаг агаарын тааламжгүй байдлын улмаас гарч чадаагүй байна. 2016 онд дахин авирах гэсэн боловч газар хөдлөлтөөр цасан нуранги үүсч мөн л гарч чадаагүй байна. 2018 онд тав дахь оролдлогоо хийхдээ миний сүүлчийн оролдлого байж магадгүй гэж ярьж байжээ. Ся хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа “Жомолунгма оргилд гарах нь миний мөрөөдөл, зорилго байсан. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө олон арван жилийн турш зүтгэсэн, олон удаа бүтэлгүйтсэн боловч бууж өгөөгүй. Цөхрөлтгүй зүтгэсний үр дүнд амьдрал минь зорилготой, утга учиртай болсон” гэжээ.
 Түүний дараагийн зорилго нь “7+2” буюу долоон тивийн болон өмнөд, хойд туйлын хамгийн өндөр оргилуудад гарах юм. Тэрбээр тавдугаар сард Европ тивийн хамгийн өндөр оргил болох “Эльбрус”-т авирна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр