CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Шинэ эрин дэх Хятадын үндэсний батлан хамгаалалт” цагаан ном нийтлэв

07-24-2019 16:12

24-нд, Хятадын засгийн газар "Шинэ эрин дэх Хятадын үндэсний батлан хамгаалалт" хэмээх цагаан ном нийтэлж, шинэ эрин үеийн Хятадын батлан хамгаалалтын сэргийлэлтийн чанартай үндэсний батлан хамгаалах бодлогыг бүх талаар танилцуулж, Хятадын үндэсний батлан хамгаалах бодлогынсистемийг анх удаагаа бий болгон, дэлхий дахинд Хятадын үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын стратегийн чиг хандлага, үндсэн дүрэм журам, дэлхийн ач холбогдлыг тодорхойлон өгүүлжээ.

Энэ бол БНХАУ-ын засгийн газраас 1998 оноос хойш гаргаж буй 10 дахь үндэсний батлан хамгаалахын цагаан ном бөгөөд ХКН-ын XVIII их хурлаас хойш нийтэлж буй анхны ерөнхийлсөн шинжтэй үндэсний батлан хамгаалахын цагаан ном юм.

"Шинэ эрин дэх Хятадын үндэсний батлан хамгаалалт" цагаан ном Хятад улсын үндэсний батлан хамгаалалт, армийн хүчний өөрчлөлтийг гүнзгийрүүлэх явцад олсон түүхэн ололт амжилтыг анх удаагаа бүх талаар дэлгэн харуулсан бөгөөд Хятадын зүй зохистой батлан хамгаалахын зардал, батлан хамгаалахын зардлын цар хүрээний бүтцийг нарийвчлан танилцуулжээ.
Цагаан номд Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг сахин хамгаалах, шинэ хэлбэрийн аюулгүй байдлын түншийн харилцааг бий болгох, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох, нутаг дэвсгэрийн асуудал, далай тэнгисийн хилийн маргаантай асуудлыг зохицуулах, олон улсын олон нийтийн аюулгүй байдлын бүтээгдэхүүн хангах зэрэг талаарх хэрэгжилтийн бодитбайдлыг танилцуулсан байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ