CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Африк эрчүүд шаолины сүмийн сургалтанд хамрагдаж байна

07-24-2019 12:28

Хятадын эртний уламжлалт гар тулааны урлаг заах Шаолины сүмийн сургалтанд хамрагдахаар Бүгд Найрамдах Конго, Зааны ясан эрэг улс /Кот Дивуар/, Нигери, Камерун зэрэг Африкийн орны суралцагчид хүрэлцэн иржээ.
Африк шавь нарыг элсүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 22-нд Хэнань мужид байрлах зен буддын шашинт Шаолины сүмд болжээ. Хятадын соёл, аялал жуулчлалын яам энэхүү сургалтын арга хэмжээг Шаолины сүмтэй хамтран зохион байгуулсан байна. Африкаас ирсэн 18 суралцагч гурван сарын хугацаанд Шаолины сүмд амьдарч, Хятадын уламжлалт гар тулааны урлаг кун-фугийн эрдэмд шамдан суралцах аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ