CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хотын барилгууд ухаалаг системтэй болжээ

07-23-2019 11:02

Бээжин хот ухаалаг барилгуудтай болж эхэлсэн талаар хотын захиргааны хот төлөвлөлтын хорооноос мэдээлжээ.
Бээжин хотын барилгын компаниуд гар утасны программд суурилсан ухаалаг систем бүхий барилгууд барьж эхэлсэн бөгөөд эдгээр нь хүний царай таних систем зэргээс бүрджээ. Ухаалаг барилгын программ нь барилгын талбайд ажиллаж буй ажилтнуудын ажлын явц болоод царайг таних системийн тусламжтай тухайн ажилтны үндсэн мэдээллийг нээж илрүүлэх гэх мэт үйлдэлтэй аж. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд барилгын ажилтан нь шаардлагатай тохиолдолд ажлын байрандаа хамгаалалтын дуулгаа өмсөөгүй тохиолдолд сэрэмжлүүлэг дохио өгөх гэх мэт олон үйлдэл үзүүлэх чадвартай юм. Нэг ёсондоо ухаалаг барилга нь тархитай бөгөөд үүнд аюулгүй байдлыг хангах, чанарын хяналт, ажилтнуудын үндсэн мэдээлэл гээд маш олон зүйл багтдаг хэмээн ухаалаг барилга төслийн инженер сэтгүүлчдэд мэдээлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр