CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадад Монгол хөгжмийн сан байгуулжээ

07-23-2019 11:09

 Монголын 30 мянга гаруй дуу хөгжмийг агуулсан мэдээллийн баазыг Хөх хотноо байгуулжээ.
10 гаруй жилийн хугацаанд сорчилж түүвэрлэсэн энэхүү сан нь Хятад, Монгол, Тува, Буриад, Алтайн нурууны бүс нутгийн хөгжмийн бүтээлээс бүрджээ. Түүнчлэн Хятад, Монгол, Орос хөгжимчидийн 5600 аяз хамрагджээ. Тус санд голчлон тухайн орны соёлын өвийг тусган харуулсан бүтээлүүдийг хамруулсан бөгөөд үүнд уртын дуу, хөөмий, ардын дуу, морин хуурын аялгуу зэрэг багтжээ. Статистик баримтаар хөгжмийн мэдээлэл агуулсан энэхүү санд 100 мянган мэдээлэл байгаагаас 40 мянга нь хятад, 30 мянга нь монгол, 35 мянга нь орос уран бүтээл аж. Хөгжмийн мэдээллийн сан бүрдүүлэх төсөл нь улс орны соёлын өвийг хамгаалан ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалалтанд ч ихээхэн хувь нэмэр үзүүлэх алхам болох юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр