CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хүүхдийн номын үзэсгэлэнд 35 000 гаруй зохиол бүтээл дэлгэгдэв

07-23-2019 12:00

 Бээжин хотноо зохион байгуулсан хүүхдийн номын тавдугаар үзэсгэлэнд нийт 35 000 гаруй ном зохиол, тэр дундаа гадаадын 5 000 гаруй зохиол бүтээл дэлгэгдсэн тухай тус үзэсгэлэнгийн зохион байгуулагчид мэдээлэв.
Энэ оны долоон сарын 17-нд нээгдсэн үзэсгэлэнд олон үндэсний уламжлалт соёлыг тусган таниулсан хүүхдийн олон төрлийн ном зохиол, зурагтай ном, уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, комикс зэргийг дэлгэн үзүүлжээ. Тус үзэсгэлэнд Хятадын томоохон хэвлэлийн газруудаас гадна гадаадын олон газар оролцож, алдар хүндтэй зохиолчид уригдсан байна. Үзэгчдэд зориулан алдартай зохиолчид ном бүтээл дээрээ гарын үсэг зуран худалдаж, ном унших шинэ арга барилын тухай таниулсны зэрэгцээ номын солилцоо зохион байгуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр