CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сүрьеэгийн эмийн хоёр дахь шатны туршилт эхлэв

07-23-2019 11:58

Хятадын эрдэмтэд дархлааны өвчин болох арьсны сүрьеэгийн шинэ эмийн хоёр дахь шатны туршилтыг эхлүүлсэн тухай Хятадын шинжлэх ухааны академи мэдээлэв.
Патентжуулсан, усанд уусамтгай артемизининий шинэ төрлийн SM934 эмийг Хятадын шинжлэх ухааны академийн харьяа Шанхайн эм зүйн институтэд боловсруулан гаргажээ. Үндэсний эмийн бэлдмэлийн хяналтын газраас батламжилсан эмнэлгийн туршилтын эхний шат өндөрлөж, ойрын хугацаанд Шанхай хотын эмнэлэгт тус эмийн хоёр дахь шатны эмнэлгийн туршилтыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Аутоиммуны буюу дархлааны өвчин гэгддэг системийн чонон хөрвөс нь бие махбодын эд эс, булчин шөрмөс, арьс, бөөр, цус, тархи, зүрх, уушгины эсэд халдаж гэмтээдэг ур уршигтай. Өвдсөн хүний нүүрээр эрвээхэйн далавчтай төстэй хэлбэртэй бижрүү туурдаг.Статистикийн мэдээллээс үзэхэд Хятадад нэг сая хүн энэ өвчнөөр шаналдаг байна.Уг өвчний учир шалтгаан, өвчний явц өнөө хэр тодорхойгүй байгаа учраас шинэ төрлийн эм бэлдмэл гаргаж авах нь ихээхэн хүндрэлтэй юмсанж. Хятадын шинжлэх ухааны академийн мэдээлснээр SM934 бэлдмэл нь бага тунгаар уудаг, үйлчилгээ сайтай эм бөгөөд дархлааны хариу урвалыг хянаж, бие махбодын дархлааг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ