CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Европ, Орос мэргэжилтнүүд сар судлалын станц байгуулна

07-23-2019 11:07

 Хятад, Европ, Оросын сансар судлалын хүрээлэнгийн удирдлагууд хамтарсан судалгааны баг байгуулан сар судлалын эрдэм шинжилгээний сансрын станц байгуулахаар тохиролцжээ.
Хамтарсан судалгааны баг нь станц байгуулах эрдэм шинжилгээний ажлууд болон станц байгуулах төлөвлөгөө, станцын загвар хийц, удирдлага болон төслийн хэрэгжилт гээд олон асуудлаар нааштай үр дүнд хүрсэн гэж Хятадын үндэсний сансар судлалын удирдах газрын дэд дарга Ү Янхуа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байна. Сар судлалын сансрын станцын ажлыг ойрын хоёроос гурван жилийн хугацаанд олон улсын мэргэжилтнүүдийн багаар удирдуулан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ