CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад англи толь бичигтэй цамц худалдаанд гарчээ

07-22-2019 10:08

Бээжин хотыг зорих жуулчдад зориулсан тусгай зориулалтын цамц цахим худалдаанд гарчээ. Энэ цамцны онцлог нь хятад толь бичигтэй гэдгээрээ бусдаас өвөрмөц. Тиймээс хятад хэл мэдэхгүй жуулчин нь Бээжин хотод бусад хэн нэгэнтэй харилцахад ихээхэн дөхөм үзүүлэх цамц аж.
Цамцны нэг талд Бээжин хотын гол үзмэрүүдийн зураг байрлах бөгөөд хятад болон англи хэлээр тайлбар бичин дүрсэлжээ. Жишээ нь энэ цамц дээр Хориотой хот, “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн, Тяньаньмэний талбай зэргийн дүрс зургийг оруулжээ. Харин нөгөө талд нь жуулчдад хэрэгцээт дөрвөн төрөл зүйл болох тээвэр, байр сууц, хоолны газар, худалдаа, яаралтай тусламжийн талаарх мэдээллийг дүрс болон хятад-англи хэлээр орчуулан дүрсэлсэн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр