CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжяний зарим асуудлыг хөндсөн цагаан ном хэвлэгдэв

07-22-2019 14:36

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн төвөөс Шинжянь Уйгурын өөртөө засах оронтой холбоотой түүхэн асуудлыг хөндсөн Цагаан номыг хэвлэн гаргажээ.
Хятад улс нь олон үндэстнийг өөртөө нэгтгэсэн нэгдмэл улс бөгөөд Шинжяньд оршин суудаг олон үндэстэн эртнээс нааш тус улсын нэгээхэн хэсэг болсоор ирсэн билээ. Шинжянь нь эртнээс нааш Хятадтай салшгүй холбоотойгоор хөгжиж дэвжсээр ирсэн юм. Гэвч сүүлийн үед Хятадын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад байрлах дайсагнагч хүчнүүд, тэр дундаа салан тусгаарлагчид, шашны экстремист, алан хядагчид тус улсыг хагалан бутаргаж, түүхэн баримт сэлтийг гуйвуулж байна хэмээн тус номд өгүүлжээ. Номонд бичсэнээр, Шинжянь нь эртнээс нааш Хятадын салшгүй нэг хэсэг болохын хувьд дэлхийн түүхнээ Дорнод Туркестан гэж нэрлэгдэж байгаагүй бөгөөд уйгур үндэстэн угтаа өнө удаан хугацаанд үргэлжилсэн нүүдэл суудлын үр дүнд бүрэлдэн бий болж, угаас Хятадын нэг хэсэг болсон аж. Олон үндэсний өв соёл, шашны өлгий нутаг болсон Шинжянь нь Хятад үндэстний хэвлийд өсөн дэвжиж байна. Исламын шашин нь уйгуруудын цорын ганц язгуур шашин биш, Хятадад нутагшсан уг шашин өргөн олныг ийнхүү дагуулж байгааг Шинжяний ард иргэдийн сүсэг бишрэл бэлхнээ гэрчилнэ. Шашны экстремист чиг хандлага дэлгэрсний хор уршгаар өдгөө Шинжяньд алан хядах ажиллагаа, хүчирхийлэл газар авч байна. Тус бүс нутагт төрийн зүгээс алах хядах, экстремист ажиллагаатай тэмцэж байгаа нь үнэн хэрэгтээ шударга ёс, соёл иргэншлийн төлөө хар хорын хүчинтэй өрнүүлж буй ариун тэмцэл юм. Тиймээс энэ тэмцлийг зохих ёсоор ойлгож дэмжих учиртай. Мөн алан хядах ажиллагаа, хүний эрхийн талаар хоёрдмол ойлголттой байдаг зарим улс, олон нийтийн байгууллага, хувь хүмүүс Шинжяньд өрнөж буй бүхэнд шүүмжлэлтэй хандаж байгаа нь хүний үндсэн ёс суртахуун, шударга ёсны зарчимтай зөрчилдөж байна. Хөгжил дэвшил, хүнлэг энэрэнгүй шударга ёсыг чин сэтгэлээс дэмждэг өргөн олон энэ явдлыг няцаах нь тодорхой юм гэж энэ Цагаан номд өгүүлжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр