CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Отгийн Өмнөд хошууны нисэх онгоцны буудал ашиглалтад оров

07-22-2019 11:16

Энэ сарын 18-ны өдрийн 10:00 цагийн орчимд Ордос хотын Эзэн-Хороо олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрсөн PC-12 нисэх онгоц Отгийн Өмнөд хошууны иргэний зориулалт бүхий нисэх онгоцны буудалд амжилттай газардсан байна. Ингэснээр Отгийн Өмнөд хошууны иргэний зориулалт бүхий нисэх онгоцны буудал албан ёсоор ашиглалтад орж байгаа юм.

Олзач сууринд байрлах уг нисэх онгоцны буудал нь 2018 оны 4 дүгээр сараас барилгын ажил нь эхэлсэн. 37.38 га талбайтай, урт нь 1200 м, өргөн нь 33 м-ийн гүйлтийн замтай, урт нь 155 м, өргөн нь 15 м-ийн босоо холболтын замтай, гурван В хэлбэрийн онгоцны зогсоолтой юм.

Одоогийн байдлаар тус нисэх онгоцны буудал зөвхөн Ордос хотын Эзэн-Хороо олон улсын нисэх онгоц буудал хооронд нислэг үйлдэнэ. Нийт замын урт 340 км, өдөр бүр нэг ээлжийн нислэг үйлдэх ба нэг талдаа 50 минутын хугацаа зарцуулна. Тийзийн үнэ 120 юань байх юм. Дараагийн удаа Хөх хот, Янь-Ань хот руу нислэг үйлдэх бөгөөд жилд давхардсан тоогоор 7500 зорчигчийг тээвэрлэх аж.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.news.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр