CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

​Ши Жиньпин дарга чухал заавар өгөв

07-19-2019 14:19

Саяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурал болон түүний байнгын хорооны ажлын талаар чухал заавар өгч тэмдэглэхдээ, Шяниас дээших захиргааны шатны ардын төлөөлөгчдийн хурал нь байнгын хороо байгуулах бол ардын төлөөлөгчдийн их хурлын тогтолцоог хөгжүүлж, боловсронгуй болгохын чухал арга хэмжээ болно. 40 жилийн турш, орон нутгийн ардын төлөөлөгчдийн хурал болон түүний байнгын хороо нь намын удирдлага, ард түмэн эзэн мэдэх, хуулийн засаглал зэргийг маш сайн уялдуулан ажиллаж, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, тасралтгүй ахиц дэвшил гаргаж, орон нутгуудын өөрчлөлт, хөгжил болон нийгмийн тогтвортой байдалд чухал хувь нэмрээ оруулсан юм. Шинэ нөхцөл байдал, ажлын шинэ үүрэг нь ардын төлөөлөгчдийн их хурлын ажилд улам өндөр шаардлага тавьж байна. Орон нутгуудын ардын төлөөлөгчдийн хурал болон байнгын хороо нь намын төв хорооны ажлын шаардлагын дагуу орон нутгийнхаа бодит байдалд тулгуурлаж, хууль тогтоох, хянаж удирдах ажлын шинийг санаачлан, улмаар эдийн засаг, нийгмийн хөгжил болон өөрчлөлтийг улам сайн ахиулж ажиллах хэрэгтэй. Түүнчлэн ижил шатны намын хорооны удирдлагыг хүлээж, ард түмэнтэй харилцаа холбоогоо нягтруулан, ардын төлөөлөгчдийн хурлын үүргийг улам сайн бадруулж, хуулийн дагуу ард түмний эрх ашгийг хамгаалан, тэдэнд улам их аз буян эдлүүлэх хэрэгтэй. Бүтэц, зохион байгуулалтынхаа бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хуулийн дагуу үүрэг хариуцлагаа биелүүлэх хүчин чадавхаа нэмэгдүүлж, ажлын бодит хүчин чадамжаа дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ